Сургагч багш дэд хөтөлбөрийн батламж гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг 2022 оны 09-р сарын 22-ны өдрөөс 2022 оны 12-р сарын 19-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж өндөрлөлөө.

Тус дэд хөтөлбөрийн зорилго нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, сургуулиудад таниулан сурталчлах, ЕБС-ийн сурагчдад парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэх буюу нийгмийн ухааны багш нарын сүлжээ байгуулж, сургалтын модуль боловсруулан мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх юм.

“Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 09-р сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан ба хөтөлбөрт нийслэлийн 9 дүүргийн 62 сургууль болон дэлхийн 21 улс оронд байгаа 61 монгол сургуулийг төлөөлөн нийт 102 багш оролцсон бөгөөд “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийн хүрээнд Хамтран суралцахуй, Идэвхтэй сургалт ба сурахуй, Мэтгэлцээний арга зүй сэдвүүдийн дор 3 удаагийн арга зүйн сургалт зохион байгуулагдаж 2022 оны 10-р сарын 25-26-ны болон 11-р сарын 01-02-ны өдрүүдийн хооронд дэд хөтөлбөрт хамрагдаж буй сургагч багш нар болон харьяа сургуулиудын 700 гаруй сурагчид Төрийн ордонтой танилцсан. Мөн “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийн Мэтгэлцээний тоглолт-тэмцээн 2022.11.27-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж Сургагч багш дэд хөтөлбөрт хамрагдаж буй багш нарын дундаас шалгарсан шилдэг 32 багш оролцож дараах байруудыг эзэлсэн. Үүнд:

1-р байранд: Б. Баярмаа ахлагчтай 4-р баг,

2-р байранд: Б.Гантулга ахлагчтай 10-р баг,

3-р байранд Л.Мишигжав ахлагчтай 5-р баг.

2022 оны 12-р сарын 19-ний өдөр “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хурлын модератороор ажиллан Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн зохицуулагч Д.Уянга нар хөтөлбөрт амжилттай суралцан төгссөн нийт 102 багшид Парламентын боловсролын сургагч багшийн батламж гардуулсан ба хөтөлбөрийн шилдэг 3 багийн 32 багшид Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас дурсгалын бэлэг гардуулсан бөгөөд хөтөлбөрийн үеэр сургалтын ирц, хичээл заалт, сургалтын дараах харилцан суралцахуй, нөлөөллийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон мэтгэлцээний тэмцээнд өндөр оноо авч “Гадаад улсад парламентын боловсролыг түгээж байгаа сайн туршлагыг Монгол улсын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд хамгийн дээгүүр үнэлгээ авсан Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн багш Л.Мишигжав, Баянгол дүүргийн 141-р сургуулийн багш Б.Баярмаа, Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн багш Д.Дэлгэрмаа нар хөтөлбөрийн шилдэг багшаар тодорлоо.

Хөтөлбөрийн үеэр сургалтын ирц, хичээл заалт, сургалтын дараах харилцан суралцахуй, нөлөөллийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон мэтгэлцээний тэмцээнд өндөр оноо авч “Гадаад улсад парламентын боловсролыг түгээж байгаа сайн туршлагыг Монгол улсын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд хамгийн дээгүүр үнэлгээ авсан Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн багш Л.Мишигжав, Баянгол дүүргийн 141-р сургуулийн багш Б.Баярмаа, Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн багш Д.Дэлгэрмаа нар хөтөлбөрийн шилдэг багшаар тодорлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *